О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын балгасыг нураах цаг болсон

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:ХАНГАЙ ЗОЧИД БУУДАЛ/cd8f9374-60e8-4ad5-8151-de819c772b70.jpg

"Хүүхдийн 100" орчимд байрлах "Хангай" зочид буудлын барилга балгас болоод 40 орчим жил болжээ. Уг барилгын асуудлыг хэзээ хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг энэ талаар тайлбар өглөө. Тэрбээр,

"1982 онд баригдсан "Хангай" зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна. Нэгдүгээр давхрыг нь Б.Жаргалсайхан, "Номин"-ийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж түрээсэлдэг. Балгас болсон хэсэг нь үл хөдлөхөөр бүртгүүлсэн мөртлөө улсад ямар ч татвар төлдөггүй.

Дахин төлөвлөх талаар хөндөхөөр эзэмшигч нь "Та нарт ямар хамаатай юм" гээд хөдөлдөггүй. Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон. Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад балгас болсон барилгаа цэгцэлмээр байна" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүний мөнгөө төлөөд худалдаж авсан өмчийг яасан гэж нураах юм

  • З
    Зочин

    Манай Нямбаатар дарга л нурааж чадна .

  • И
    иргэн

    одоо удахгүй цирк бас балгас болно. тэгээд ичихчүгүй та нарт ямар хамаа байсан юм бэ гээд нийтийн циркийг хулгайлчихаад . тулгуур ханыг нь нураачихсан юм чинь яаж үйл ажиллагаа явуулах вэ дээ. орчин бузарлаад . хотын төвд балгас байхад тэр орчин нь балгас шиг хогондоо дарагдаад. эртний балгас чимэг бол энэ үгүй юм. нураавал бүгд баярлана.

  • З
    Зочин

    Томчуудынх бол балгас хагас байсан ч гар хүрч ойртож болохгүй борчуудынх бол түц граж гэр байсан ч нурааж буулгаж нүүлгэж болдог тогтолцоотой юм бишүү

  • З
    Зочин

    зөв шүү