ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:gatsuurt/чинбат шүүх.png

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фейсбүүкийн “chinbat lhagva” нэртэй цахим хуудаст 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр оруулан цахим орчинд нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ingeel boloo yu tom hvmvvs tom yum bnoo oor hvn baisan bol nyts daruulsan bgaa da

  • Н
    Наран

    Чинбат ийм хөгийн ял өгсөн шүүгчид ичээрэй ёс зүйгүй шийдвэр гаргасандаа дүгнэлт хийж огцороороо

  • S
    Sosroo

    Sooton bol choniih . Sereglen bol selengiinh geed gutsaad baidag selengchyydiig gants honi bolgoj baigaa hyndee.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • H
    haha

    уг нь танхай...Амралтын эрхийн бичгээр шагначихаж хаха МАН мандтугай!

  • А
    Амцш

    Энэ тгд шийтгэл үү? Хүн санаатай дайрч алах гэсэн үйлдэл ингээд л болоо юу.. муу байна...

  • A
    Amtsg

    Энэ тгд шийтгэл үү? Хүн санаатай дайрч алах гэсэн үйлдэл ингээд л болоо юу.. муж байна...