ЗХУТ: Бороотой үед явган зорчигчид зам хөндлөн гарахдаа уддаг учраас ТҮГЖИРДЭГ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
50
legacy:boroo/440839200_7805489212823938_2088730363950438362_n.jpg

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс бороо орох үед яагаад түгжрэл үүсдэг талаар ийн тайлбар гаргажээ. Тодруулбал,

Скүүтэр, унадаг дугуй, нийтийн тээвэр, явганаар хөдөлгөөнд оролцдог хүмүүс бороонд норохгүйн тулд хувийн эзэмшлийн авто машин хэрэглэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд энгийн үеэс хэт олон болох.

Явган зорчигчид зам хөндлөн гарахдаа энгийн үеэс удаан алхах буюу усгүй, саадгүй газрыг сонгох болсноор тэдний туулах зай уртсаж, тээврийн хэрэгсэл явган зорчигч нар нэг түвшинд огтлолцдог уулзвар гарцуудад тээврийн хэрэгслийн хүлээлт үүсэж түгжрэлийн урт нэмэгддэг.

Жолоочид бороотой үед жолоо барихдаа энгийн үеэс хэт их хянамгай, анхаарал болгоомжтой болдог. Энэ нь тээврийн хэрэгслийн зорчилтын хугацаа ихсэх, самбаачлах хугацаа ихсэх, уулзвараас хөдлөх, түр болон удаан зогсолт хийгээд хөдлөх үедээ удаан хөдлөх, түр зогсолт хийж хүн буулгаж суулгахдаа замын зорчих хэсэгт ус тогтоогүй газар эсвэл өөрийн болон зорчигчийн зорьж буй байршил руу гаа ойрхон зогсохын тулд илүү их зам туулах гэх мэт хүчин зүйлээс болж уулзвар замд маш хурдан хугацаанд их хэмжээний бөөгнөрөл үүсдэг.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2024/05/10

    Машин олон байна л гээх юм одоо болохоор явганаар удаан я влаа өвөл халтиргаа гарахаар гараараа газар тулж унаж болохгүй гээд л зөвлөөд байсан учираа олохоо болилоо . Одоо яах вэ....

  • З
    зочин2024/05/09

    ЗХУТ танайх ямар тэнэг мэдэгдэл хийдэг юм.Тэгээд явган зорчигчид болгоомжтой явахгүй машинд дайруулж үхэх юмуу

  • Х
    хүннү2024/05/09

    Тэгэлгүй яадаг юм? Яг зам гардаг хэсгийг хонхор хийсэн учираас явган хүний гарц хэсэгт тойром үүсдэг. Ийм асуудлыг шийдчэх ухаан замын инженерүүдэд алга. Явган хүний гацтай хэсгийг замы төвшингөөс нь алгуурхан 5см өндөр хийхэд л болно.

  • A
    Ard2024/05/09

    Энэ өлөн авилгачид хулгаачууд явган хүнээс түгжрэл үүсдэг гэж хуцханлдэээ

  • Я
    явган зорчигч биш хүн2024/05/09

    явган хүмүүс бороо орсон үед битгий зам хөндлөн гарч бай. эсвэл нисдэг далөвч зүү.