Амралтын өдрүүдээр Халх голын сав газар, Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:boroo boroo/MPA PHOTO2023-7148.jpg

ЦУОШГ-аас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.

Тодруулбал, Энэ сарын11-нд Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 13, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хангайн уулархаг нутгаар, 16-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 17-нд Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: 10, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.