Х.Булгантуяа: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл“-ийг УИХ-д өргөн барина

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Bulgantuya gishuun/MPA18863.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг холбогдох сайд нар мэдээлж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,

"Өнөөдрийн хурлаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал нь зөвхөн нэг сайдын асуудал биш. Бүхий л салбар яамдад хамаарах асуудал юм. Энэ зургаадугаар сард ХБХ-ний Хөдөлмөр эрхлэлтийн төвийн барилгын ажлыг дуусгаж, долоодугаар сард бүрэн тоноглож, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ төв маань төр болон ТББ-уудын түншлэлээр байгуулагдаж байна" гэв.