Тэрэлж, Туул голын усны түвшин нэмэгдэж, эргийн ойролцоох айл өрхүүдэд эрсдэл үүсэж болзошгүй байгаа тул хөдөлгөөнт эргүүлийн баг ажиллаж байна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:gol uyer/1 copy.jpg

Голуудын усны түвшин нэмэгдэж Тэрэлж гол үерийн аюултай түвшинг 26 см давж өнгөрсөн оны их үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэж, Туул гол ялангуяа Биокомбинат орчмоор үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхсөн гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллэсэн. Иймд нийслэлийн Онцгой байдлын газраас тухайн байршлуудын айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад гэр, байшин, хашаа руу ус орох, усанд автахаас сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг хүргэн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Алба хаагчид Налайх дүүргийн 6 дугаар хорооны айл өрх, амралт сувиллын газрууд, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат орчмын айл өрх аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлгөөнт дуут сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байгаа юм.