АТГ-т ирсэн гомдлын дийлэнхийг төсвийн хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол эзэлж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:ATG/зураг11 - 2022-03-07T150358.730.jpg

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба энэ сарын 17-21-ний хооронд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 61 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 68.9 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 279 дуудлага хүлээн авсан аж.