Нийслэлд БЗД-ийн иргэд санал өгөлтийн тоогоор ТЭРГҮҮЛЖ байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:SEH/sanal 20.jpg

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 340 мянга орчим иргэн саналаа өгөөд байгаагаас Улаанбаатар хотод 162 мянга нь байна. Үүнийг дүүргээр нь ангилвал:

-Баянзүрх дүүрэгт 40 мянга

-Сонгинохайрхан дүүрэгт 32 мянга

-Баянгол дүүрэгт 24 мянга 500

-Хан-Уул дүүрэгт 26 мянга

-Сүхбаатар дүүрэгт 14 мянга 500

-Чингэлтэй дүүрэгт 14 мянган иргэн саналаа өгөөд байгаа талаар СЕХ-ны явцын мэдээлэлд дурджээ.