Нийслэлд пүрэв гарагаас эхлэн бороо орно

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:boroo boroo/349321488_1343414776214426_5864470826605857868_n.jpg

ЦУОШГ-аас ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг ирүүллээ. Тодруулбал,

Улаанбаатар хотод мягмар, лхагва гарагт халах бол энэ сарын 04-ний пүрэв гарагаас эхлэн бороо орно. Иймд нийслэлчүүд та бүхэн хэт халалт болон нөөлөг салхи, үер усны аюулаас болгоомжлоорой.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Энэ сарын 04-нд дуу цахилгаантай аадар бороо, 05-06-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 05-нд өдөртөө бага зэрэг сэрүүснэ.