ҮЙЛ ЯВДАЛ: АН-ын даргын сунгаа эхэлж байгаа талаар мэдээлэл хийнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:mic/хэвлэл (2).jpg

Өнөөдөр буюу долоодугаар сарын 02-ны өдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

10:00 цагт Төрийн ордонд, УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулган хуралдана.

11:00 цагт Нээлттэй Нийгэм Форумын байранд, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн, мониторинг танилцуулна.

12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д, АН-ын дарга Л.Гантөмөр огцрох болсон тул АН-ын даргын сунгаа эхэлж байгаа талаар Үндэсний жигүүрээс мэдээлэл хийнэ.

12:00 цагт "Чингис хаан" Үндэсний музейд, "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнгийн нээлт болно.