НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголт авах иргэдийн анхааралд!

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/04/NewFolder/Untitled1copy.jpg

Татварын ерөнхий газраас энэ оны НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголт авах иргэдийг энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэхийг санууллаа. Харин хэзээнээс олгож эхлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;

Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Энэ оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголт 80.9 тэрбум төгрөгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-өөс иргэдэд олгосон бөгөөд 24,153 иргэн буцаан олголтоороо 378 сая төгрөгийн хөрөнгийн татвараа төлжээ.