ТАНИЛЦ: 2024 оны буудайн аарцан бололтын үе шатны урьдчилсан мэдээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/07/буудай.jpg

2024 оны цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, буудай тариалсан хугацааг үндэслэн буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааг тооцоолоход Сэлэнгийн Баянгол, Орхон, Дархан-Уулын Хонгорын Цайдам, 6 дугаар бригадын талбайнууд, Увсын Баруунтуруунд 8 дугаар сарын эхээр, Сэлэнгийн Орхонтуул, Цагааннуур, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Булганы Сэлэнгэ, Дорнодын Халхголд 8 дугаар сарын дундуур, Сэлэнгийн Ерөө, Төвийн Цээл, Угтаалцайдам, Эрдэнэсант, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Тариаланд 8 дугаар сарын сүүлчээр байх төлөвтэй байна.