Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Эдийн засаг
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:mongolbank/MPA PHOTO 2017-0082.jpg

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 6 дугаар сарын 25, 7 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд:

Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах;

Банкуудын гадаад валютын заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 3 нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх;

Хэрэглээний зээлийн хувьд мөрдөгдөж буй макро зохистой бодлогын зохицуулалтад дараах өөрчлөлтийг оруулах. Үүнд:

Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны дээд хязгаарыг 55 хувь болгож бууруулах,

Банкнаас шинээр олгох амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага дүнтэй кредит картын зээлд ӨОХ-ны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх,

Тодорхой нөхцөлүүдийг хангасан дээд боловсролын сургалтын төлбөрийн зээлд ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалтыг мөрдүүлэхгүй байх шийдвэрийг тус тус гаргалаа.