Баяр амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага бэлэн байдалд ажиллана

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/baba/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.jpg

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал гарч Онцгой байдлын байгууллага энэ сарын 10-15-ны өдрийг дуустал хугацаанд албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.

Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, харьяа анги салбарын дарга, захирагч нарт цахимаар үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, баяр амралтын өдрүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж бэлэн байдал хангах, гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүл ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.