Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлээрээ амарч явсан 7 настай хүү Увс нууранд живж, амь насаа алджээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн “Увс” нуур орчимд гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живсэн тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2024.07.08/ өдрийн 15:23 цагт ОБГ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Ш /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхэн аялал зугаалгын үед сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулаарай.



