Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хүйн долоон худаг чиглэлийн хөдөлгөөнийг нэг урсгалтай болгоно
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан маргааш хүй мандлын дэнжид хязаалан, шүдлэн насаар эхэлнэ. Улсын баяр наадмын 11, 12-нд азарга, соёолон их насны хурдан морьд уралдана. Иймд Хүйн долоон худаг руу нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар зохицуулалт хийнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тус албаны мэдээлснээр, долдугаар сарын 11-нд замын хөдөлгөөний нөхцөл байдлаас шалтгаалан баруун аймгийн салдаг уулзвараас Эмээлтийн товчоо, Хүйн долоо худаг руу нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар зохион байгуулалтыг хийх тул иргэдийг мэдээлэлтэй байхыг зөвлөлөө.



