ТЦА: Хотоос гарах замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/IMG_3994.jpg

Үндэсний их баяр наадамтай холбоотой Хүй долоо худаг болон орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдэж Улаанбаатар хотоос гарах чиглэлийн замууд ачаалалтай байгаа талаар ТЦА-наас мэдээллээ. Иргэдийн хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас биет зохицуулалтаар хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулсан байна.