СОЁОЛОН: Булган аймгийн Орхон сумын уяач Хишиг-Очирын Мөхбатын арвай тамгатай хүрэн үрээ түрүүллээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:89f3f0b4-f1f2-4933-9407-592478ec7fb1.jpg

Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд түрүү магнайд Булган аймгийн Орхон сумын уяач Хишиг-Очирын Мөхбатын арвай тамгатай хүрэн үрээ түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат уяач Лхагвадоржийн Анхбаатарын наран тамгатай хул морь,

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат "Шунхлай" группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы тогоруу зээрд,

Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Намсрайжавын Зоригтын саарал соёолон,

Айргийн тавд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Шонхорын Доржрагчаагийн буган хээр морь хурдалжээ.