Нэг өдөрт гурван ХҮН усны ослоор ЭНДЖЭЭ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:usnii odol/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Энэ сарын 11-нд усны ослоор гурван иргэн амь насаа алдсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлжээ. Иймд аялал, амралтаар явж буй иргэдэд гол усны аюулаас сэргийлж болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх

Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,

Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх

Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхрыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах

Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг ОБЕГ-аас анхааруулж байна.