Өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагчаар Ч.Номин сайд ажиллана

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:олимп/451022679_888399663321185_2929472275674590664_n.jpg

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр Олимпик хауст боллоо. Хурлаар "Парис 2024" Олимпын наадмын мэдээлэл, баг тамирчдын зохион байгуулалтын тухай хэлэлцжээ.

Мөн ирэх оны 2 дугаар сарын 7-ноос 14-ны өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотноо зохиогдох Азийн Өвлийн IX наадмын Монголын багийн ахлагчаар Монголын Хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланг томилсон бол “Милан Кортина 2026” Өвлийн XXV Олимпын наадмын Монголын багийн ахлагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ажиллахаар боллоо.

legacy:nomin said/279644027_326338422939405_7585125491862275618_n.jpg

Түүнчлэн өнөөдөр 14.00 цагт МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс “Парис 2024” Олимпын наадамд оролцох буудлага спортын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр болсон байна.

legacy:олимп/451008641_888399596654525_8846824690682464293_n.jpg