Ногоон автобусны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:niitiin teever/nogoon avtobus/ногоон үзүүлэн.png

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.08.12/ болно.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өнгөрөгч долоодугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэхэд, шүүгдэгч Ж.Эрдэмбатын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч О.Лувсандагвын өмгөөлөгч Б.Гантөмөр нарын зүгээс шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт өгсөн тул өнөөдрийг хүртэл хойшилсон юм.