“АРД“-ын Ч.Ганхуягийг шүүхэд албадан ирүүлэх санал гаргажээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
90
legacy:2025/01/ганхуяг.jpg

“Ард даатгал”, “Ард менежмент”, “Ард койн”, “Ард кредит”, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч “Хас”-ын Ч.Ганхуяг танхайрч, нэгэн эмэгтэйн биед халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, өнгөрөгч оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг. Ингэхдээ түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зүйл ангид холбогдуулан шалгасан юм.

Прокурорын байгууллагаас эл хэрэгт өнгөрөгч тавдугаар сарын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Гэвч мөрдөгчөөс яллах дүгнэлтийг гардуулахаар Ч.Ганхуягийг удаа дараа дуудсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхэд албадан ирүүлэх саналыг прокуророос гаргажээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Нэг их мундаг хүн царайлна аа, яг үнэндээ яачихсан ч амьтан бэ дээ. Болж бүтэж байгаа юм энэ хүнд ер нь байдаг юмуу

  • З
    Зочин

    Ардын гэж бүү тодотго хулгайч авилгачин ялтан гэж тодотгож бай.

  • З
    Зочин

    ИЙМ НОВШНУУДЫГ ДЭЭШ ГАРГАЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ

  • З
    Зочин

    hovdiin gijig hulgaich

  • З
    Зочин

    койны хэрэг бас бга биз дэ

  • З
    Зочин

    Гажиг гаждуу сда ш дээ харваас.. трансс авгай мавгайтай

  • З
    Зочин

    нахаалний П.... ш дээ зурагтаар гардаг шигээ байгаасай тохирсон ялын өгөх хэрэгтэй

  • З
    Зочин

    Энэ луйварчинг ясыг нь цайтал шоронд хорь

  • З
    Зочин

    Хөнгөвтөр гэмтэл учруулсан зүйл анги гэвүү?! Хүний 7 шүдийг архины шилээр хуга цохисон хүнийг ийм зүйл ангиар ялална гэж байхуу?! Арай!!!!! ... дээр нүд бусад бие мах бодид хүнд гэмтэл учруулсан. Мөн хэл амаар доромжилж ална хэмээн заналхийлсэн маш ноцтой хэрэг шүү!!! Дор хаяж 8 жилийн ялтай