“Global Finance” сэтгүүл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг онцолжээ

“Global Finance” сэтгүүлээс гаргасан “Central Banker Report Cards-2024” тайланд хамгийн өндөр буюу “A+”, “A”, “A-” үнэлгээ авсан Төв банкнуудын Ерөнхийлөгч нарын нэрсийг нийтэлжээ. Тус тайланд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “A-” үнэлгээ авснаар хамгийн өндөр үнэлгээ авсан Төв банкны Ерөнхийлөгч нарын нэг болсон байна. “A-” ангилалд Монголоос гадна Европын холбоо, АНУ, Норвеги, Швед зэрэг улс багтжээ.
“Global Finance” сэтгүүл нь 1994 оноос хойш жил бүр дээрх тайланг нийтэлж буй бөгөөд үүнд 100 орчим улс, Европын холбоо, Зүүн Карибын тэнгис, Төв Африк, Баруун Африкийн улсуудын Төв банкны Ерөнхийлөгч нарыг жагсаадаг. Ингэхдээ зохистой мөнгөний бодлого, инфляцын хяналт, эдийн засгийн өсөлтийн зорилт, валютын тогтвортой байдал, зээлийн хүүгийн удирдлага гэсэн хүчин зүйлсийг харгалзан үзэж, “A+”-ээс “F” хүртэл үнэлгээ өгдөг байна.
"A+", "A", "A-" буюу хамгийн өндөр үнэлгээ авсан Төв банкны Ерөнхийлөгч нарын жагсаалтыг доор хавсаргав.
A+ үнэлгээ:
Дани Christian Kettel Thomsen
Энэтхэг Shaktikanta Das
Швейцарь Thomas Jordan
A үнэлгээ:
Бразил Roberto Campos Neto
Чили Rosanna Costa
Мауритиус Harvesh Kumar Seegolam
Морокко Abdellatif Jouahri
Өмнөд Африк Lesetja Kganyago
Шри Ланка Nandalal Weerasinghe
Вьетнам Nguyen Thi Hong
A- үнэлгээ:
Камбож Chea Serey
Канад Tiff Macklem
Коста Рика Roger Madrigal Lopez
Доминиканы Бүгд Найрамдах Улс Héctor Valdez Albizu
Европын холбоо Christine Lagarde
Гуатемала Alvaro Gonzalez Ricci
Индонез Perry Warjiyo
Ямайка Richard Byles
Йордан Adel Al-Sharkas
Монгол Улс Byadran Lkhagvasuren
Норвеги Ida Wolden Bache
Перу Julio Velarde Flores
Филиппин Eli Remolona
Швед Erik Thedéen
АНУ Jerome Hayden Powell
Эх сурвалж: https://gfmag.com/award/winner



