Хөдөө аж ахуйн салбар 31,4 хувиар агшиж эдийн засгийн өсөлтийг 1,3 нэгж хувиар буурууллаа

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2026/01/khodoo.jpg

Өвөлжилт хаваржилт хүндэрсний улмаас Хөдөө аж ахуйн салбар уналтад 31,4 хувиар агшив. Том малын зүй бус хорогдол энэ оны эхний улиралд 6,3 сая толгойд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5,4 сая толгойгоор өндөр үзүүлэлт болжээ.

Малын хорогдлын улмаас үндсэн хөрөнгийн хуримтлал 5,4 хувиар буурсан байна. Улмаар хөдөө аж ахуйн салбар агшиж, нийт эдийн засгийн өсөлтийг 1,3 нэгж хувиар буурууллаа. Тухайлбал, мах боловсруулах үйлдвэрлэл энэ оны улиралд өмнөх оны мөн үеэс 9 хувиар буурсан байна.