Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооноос нэр дэвшигчдийн 41 хувь нь эмэгтэйчүүд байна

Хоосон
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:ulziichimeg/nuur zurg.jpg

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын намын хорооны V хуралдаан 2024 оны 9 дүгээр сарын 1-ний болж, 43 нэр дэвшигчдээ тодруулсан.

legacy:hereglesen zurag/BBB/zurg4.jpg

Өнөөдөр Дүүргийн Монгол ардын намын хорооны дарга Н.Алтаншагай намын V хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн 43 нэр дэвшигчдийн холбогдох баримт материалыг хуульд заасан хугацаанд дүүргийн Сонгуулийн хороонд өглөө. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын намын хорооноос нэр дэвшигчдийн 41 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд урд нь ийм өндөр хувьтай эмэгтэйчүүд нэр дэвшиж байгаагүй юм. Орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан Дүүргийн МАН-ын хорооноос хуульч, эрх зүйч, эмч, инженер гэх мэт салбар салбарын шилдэг хүмүүсээ нэр дэвшүүллээ.

legacy:hereglesen zurag/BBB/zurg3.jpg legacy:hereglesen zurag/BBB/zurag1.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАН энэ сонгуульд ялах уу? АН арчаагүй учраас боломжоо алдсаар?!

  • И
    Иргэн

    Иргэдтэй зудын муу малнаас ч доорд үзэн дээрэлхүү доромж ихэмсэг зангаар басамжилж бүр төрөөс тусгайрлан чимээгүй хотоос төгцөөд ирсэн сүг сүүдэр мэт харьцдаг янтаралдаж янхайсан авгай нар СХД ийн хөгжлийн хэлтэс дээр шуумал шиг сууж байдаг л !!!...тийм л авгайчуудын хуарангаар төрийг чигжиж овоолж байхвий!!

  • З
    Зочин

    Ийм ч гишүүн байх гэж