Н.Энхбаяр: ​​​​Ирэх оны төсвийн асуудалд эрх баригч нам сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрийнхөө яг эсрэг ажиллах гээд байна

Эдийн засаг
Myagmarsuren
Унших: 1 мин 2 сек
90
legacy:Tusuv/18f44a19-9e81-4029-8e8b-bb936a7a87ef.jpeg

Ирэх оны төсвийн төсөлд туссан хөрөнгө оруулалтын зардлуудын талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Эдийн засагч Н.Энхбаяраас тодрууллаа.

Эдийн засагч Н.Энхбаяр: Хөрөнгө оруулалтын чиглэлд 14 том мега төсөл гаргаж ирээд санхүүжүүлнэ гэж яриад байгаа. Тэгвэл үүн дээр сонгуулийн амлалтуудыг нь бид эргэж харах ёстой. Сонгуулийн үеэр улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа “Алсын хараа-2050”-д нийцүүлсэн гэдэг. Түүнийг нь Аудит үзээд нийцсэн байна гээд дүгнэлтээ гаргачихсан. Тэр мөрийн хөтөлбөрүүдийг иргэд, сонгогчид буцааж харах хэрэгтэй.

Тухайлбал, парламентад олонх суудал авсан МАН-ын мөрийн хөтөлбөрт төсвийн зарлагыг ДНБ-ны 25 хувиас доош байлгана гэж амласан. Тэр зорилт нь гэтэл өнөөдрийн хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрт байхгүй.

Олон нийтэд амлахдаа бид цомхон төртэй байна. Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлээ дэмжинэ гэх мэт амлалтуудыг сонгуулийн үеэр өгч байсан. Гэтэл одоо хийж байгаа ажил нь түүнийхээ эсрэг явах гээд байгаа юм. Хувийн ААН-үүдийн хийж болох том төслүүдийг төр хийнэ гэчихсэн. Ган, зэс хайлуулах үйлдвэрийг төр барина. Газрын тос боловсруулах үйлдвэрийг төр хийнэ гэх мэтээр. Энэ бол зах зээлийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлаад хувийн хэвшил хийх ёстой төслүүд шүү дээ. Төсвийн зарлагыг ДНБ-д эзлэх хэмжээг бүр 40 хувьд хүргэнэ гээд ирэх оны төсөв дээр явж байна.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Н.Батболд

    Энэ жил самар сайн гарч, Байгал хамгаалах яам самар түүхийг энэ жил хорих хэрэгтэй.Ой мод, ан амьтад нэг жил ч гэсэн амрах хэрэгтэй бөгөөд зэрлэг амьтанд нэг жил хоол тэжээлийг нь өгөх хэрэгтэй. Бусад улс орон самар жимс гээд олон төрлийн ж ахуйн плантацийг үржүүлж ургацаа өсгөж арчилсан аж ахуй эзэмшин ашигладаг, харин манайд жил болгон байгаль ой руугаа дайрч давшлах сүйтгэж, түймэр гаргаж ой мод устгана Хэзээ үүнийг болох вэ? Хариуцсан ЗГ ба Яамдаа!?! Өнөөдөр асаж шатаж байгаа түймрийг хаанаас зардлыг гаргаж байгааг вэ? Яагаад олон жил эх оронгоо устгах балмад бодлогоо өөрчилж өгөхгүй байнаа!? Энэ эх орон хэнийх вэ !? Яаралтай шинэ хууль гаргаж эх орны ойг савыг самарчид, жимсчид, эвэр түүгчид гээд доншуучлах этгээдүүдийн золиос болсоор байна. Ер нь түймэр гаргасан Аймаг сумын удирдлагыг даруй халж байх хууль хэрэгтэй шүү...

  • E
    Enkhee

    Estoi hogiin bulainuud tvi shvv

  • Э
    Эрдэнэ

    Мэдээж ш дээ

  • Э
    Эрднээ

    Чи хаанаас мэддэг байна. Битгий ингээ их мэдэж худлаа донгодож байгаарай. Та нарыг юу судалчихаад иймэохүү юм ярьж байдаг юм болдоо гэж их гайхах юмдаа

    • З
      Зочин

      🤑🤑

  • М
    малчин

    Эрх баригч нам хэзээ ч амалсан ярьсан зүйлээ билүүлэхгүй дээ! дандаа худал ярьдаг !

    • Э
      Эрдэнэ

      Яг үнэн

  • Б
    Балт

    Энэ нохойн баас бид хоёрын ЭЗ мэддэг гэж хаа харсан байхав.

  • З
    Зочин

    Алж өгөх нь ээ, яана даа байз.