Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүний шүүх хурлын шийдвэрийг гаргахаар бүрэлдэхүүн зөвлөлдөж байна
30

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өчигдөр эхэлсэн. Улмаар 18:00 цагт завсарлаж, өнөө өглөө 09:00 цагаас эхэлсэн.
Өчигдөр эхэлсэн шүүх хурлын үеэр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн цагаатгуулах хүсэлт гаргасан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл яг одоо шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна.
Гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.



