Б.Ганхуягийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж зүйл ангийг ХЭРЭГСЭХГҮЙ болгов

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:Ganhuyag ETT/Ganhuyag ETT-1.jpg

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр шийдвэрээ гаргасан. Ингэхдээ шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс "үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна гэжээ.

Улмаар шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих ял оноосон юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2024/09/14

    Ядаж улсыг хохироосон Хөрөнгийг нь хураагаад ээ?сургууль барь байсан мөнгийг идсэн хүний ялыг давхардуулахгүй гэж байдаг тэнэг шүүгч вэ?Манай тэнгэр ниргэг та нарыг

  • З
    Зочин2024/09/13

    Шударга ёс хаа байна

  • З
    Зочин2024/09/13

    төх засаг тэдний зааваар ажиллаж байгаа шүүх болио. 2 жил суусан болоод лгарч ирээд үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгө дээрээ тарвалзана даа. насаараа мань шиг ажиллах шаардлага огт алга. МАН болио.Шуждарга ерөнхий сайд энэ тэр хаана байна

  • И
    Иргэн2024/09/13

    Хэлээгүй юу сонгуулийн дараа удахгүй шоронгоос гарнаа гэж!!! Одоо хэлмэгдсэн хүний дүрд тоглож хөшөөнд нэрээ бичүүлнэ!!!