“Чингис хаан” нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн хэргийг прокурорт шилжүүлжээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:ATG/зураг11 - 2021-10-19T200113.986.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Б” нь бусдад давуу байдал олгосон гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.