ШҮҮХ: БЗС-ийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн хүүдээ зээл олгосон гэх П.Лхагвасүрэнгийн шүүх хурал өнөөдөр болно

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:bzs Lkhagvasuren.png

Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар шүүх хурал өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.

П.Лхагвасүрэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүүтэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Улмаар Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Hun helmegduulj bn daa

  • З
    Зочин

    ТӨРӨӨ. БАНК БОЛОН САНТАЙ ХОЛБООТОЙ БҮХНИЙГ НЯГТЛАН ШАЛГАЖ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨИЙГ ЛУЙВАРДСАН ХҮМҮҮСЭЭС АВДАГ БОЛООСОЙ ДОО, ОЛОН САЯ, ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ЛУЙВАР ДЭЭРЭМ ХИЙЧИХСЭН ХҮМҮҮСИЙГ ХЭДХЭН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖ, ЯЛ ЗАВШУУЛАН МАРТАГДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА ДАА, ХАМТ ХУСЧИХСАН БОЛОХООР НЭГ НЭГЭНДЭЭ БҮР ХАЙРТАЙ БАЙГАА ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙГАА,

  • З
    Зочин

    Хулгаич үхэр монгол иимл баина

  • З
    Зочин

    БЗС Яаас луйвар хийсэн бүгдийг ялалаач...яагаад ганц нэг хүнийг ингээд байгаа юм бэ...АТГ д таньдаг хүнтэй нь зүгээр өнгөрөөд бна уу...АТГ ийн комиссар нэртэй луйварчдыг шалгадаг тусгай байгууллага яаралтай байгуулъя