ТАНИЛЦ: Энэ долоо дараах таван байршилд авто зам шинэчилнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zam zasvar/зам засвар.jpg

Энэ долоо хоногт таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ. Тодруулбал,

Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг 9 дүгээр сарын 17-ны 23:00 цагт хааж, шинэчилж байна. Тус авто замыг 9 дүгээр сарын 21-ний 06:00 цагт нээнэ.

Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх замыг 9 дүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл хааж шинэчилнэ.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг 9 дүгээр сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

"Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг энэ сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх замыг 9 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 хүртэл хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.