СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдож болзошгүй тул ХОЛ ЗАМД ГАРАХГҮЙ байхыг анхаарууллаа

Хоосон
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:tsasan shuurga/shuurga shine.png

Өнөө шөнө /2024.09.18-19/ Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдож болзошгүйг Цаг уур орчны байгуулагаас анхааруулж байна. Иймд:

-Хөдөө орон нутагт зорчих иргэд цаг агаарын мэдээг тогмол сонсож шийдвэр гаргах

-Орон нутгийн зам, даваанд хальтиргаа гулгаа үүсэх тул хол ойрын замд анхаарал болгоомжтой зорчих,

-Автомашиы бүрэн бүтэн байдлыг хангаж шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах

-Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг холын замд дулаан хувцаслах

-Тариа, ногоогоо хяруунд цохиулахаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг онцгойлон анхааруулж байна.