Энэ долоо хоногт 5 байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2024/09/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy (2).jpg

Энэ долоо хоногт 5 байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ. Тодруулбал,

Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг энэ оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагт хааж, шинэчилж байна. Тус авто замыг 09 дүгээр сарын 21-ний 06:00 цагт нээнэ.

Нисэхийн тойргоос тууш зам хүртэлх замыг энэ 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл хааж шинэчилнэ.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг 09 дүгээр сарын 20-ны өдрийн 22:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

"Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг энэ сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх замыг 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 24-ний өдрийн 06:00 хүртэл хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.