Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд хамгийн их буюу 7.0 см цас тогтжээ
00

Өнөө өглөөний /2024.09.19/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Хэнтийн зарим газраар 0.0-7.0 см зузаан цас тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Есөнзүйлд 7.0 см, Ховдын Чандманьд 4.0 см, бусад хэсгээр 0.0-3.0 см цас тогтжээ.



