Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:niislel/bond-1.jpg

Яг одоо НИТХ-ын хуралдаан 37 төлөөлөгчөөс 19 төлөөлөгчийн ирцтэйгээр үргэлжилж байна. Өнөөдөр хэлэлцэх асуудлуудын дараалалд нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр багтаасан байна.

Сануулахад, энэ оны нийслэлийн төсвийг тодотгохдоо орлогыг 1.1 их наяд байх бөгөөд татварын орлого 873 тэрбум, татварын бус орлого 230.3 тэрбум төгрөг байхаар тусгасан байдаг.