ХЭРГИЙН МӨРӨӨР: Нарны тусгалд 1 тоннын гипохлоридтой хуванцар сав дэлбэрч, ажилтан нь химийн бодисын хордлого авчээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/09/эрдэнэт.jpg

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад есдүгээр сарын 11-нд дэлбэрэлт болж 37 настай эмэгтэй хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн бол дадлагаар ажиллаж байсан 17 настай хүүхэд эмчийн хяналтад байна.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээллээр 37 настай ажилтан А нь хэрэг гардаг өдрийн өглөө 08:00 цагт хэсгийн мастераас лагийн талбайн насосын станцад хяналт тавих, тунгаагуурын ойр орчмын цэвэрлэгээ хийхээр ажилдаа гарчээ.

А нь 09.00 цагийн орчимд цэвэрлэгдсэн бохир усны ариутгалын усан сан дээр байрлах гипохлоридыг найруулж ариутгал хийхэд ашигладаг 1 тонны багтаамжтай хуванцар савны хажуугаар явж байх үед хуванцар савтай найруулсан гипохлорид дэлбэрсэн байна.

Улмаар А нь эд зүйлсэд цохигдон баруун хөлийн шилбэ хугарсан баруун гарын сарвуу, шууны хугарал авчээ. Түүнчлэн химийн бодисын хордлого авсан гэв. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар нарны шууд тусгалын улмаас гипохлорид найруулдаг 1 тонны багтаамжтай хуванцар сав тэсэрсэн гэж үзжээ. А-г Орхон аймаг дахь бүсийн оношилгооны төвд хүргэсэн байна.

legacy:havdar sudlal/8bc44f26-25d4-4082-9356-4b0a44aaaeb6.jpg