Даланзадгадад 23 мм хур тунадас оржээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:boroo boroo/бо2.jpg

Өчигдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-23 мм бороо, нойтон цас, цас орсон байна.

Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Өмнөговийн Даланзадгад 23 мм, Дорноговийн Замын-Үүд 16 мм, Өмнөговийн Булган 15 мм, Дорноговийн Хөвсгөл, Өмнөговийн Ноён, Дундговийн Луус 12 мм, Дорноговийн Улаанбадрах, Өмнөговийн Хүрмэн, Дундговийн Сайнцагаан 10.8-11 мм, бусад нутгаар 0.0-10 мм бороо, нойтон цас, цас орсон талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.