“Дөлгөөн нуур“-ын уулзвараас “Өлзий“ төвийн уулзвар хүртэлх замыг ХААХ тул нийтийн тээврийн 8 чиглэлд ТҮР ӨӨРЧЛӨЛТ оруулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:niitiin teever/660cebaf80ae7649f2a467a7 copy.jpg

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 8 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Тодруулбал, Их тойруу /"Дөлгөөн нуур"-ын уулзвараас "Өлзий" төвийн уулзвар/ хүртэлх авто замыг засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 21-ний 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 8 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ. Үүнд:

Ч:74 "Цагаан даваа - Гандан - Вокзал "

Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"

Ч:41 "Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"

Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"

Ч:25 "Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4-р хороолол

Ч:17а "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /их тойрог/"

Ч:4 "5 шар - 3,4-р хороолол - Сансарын тойрог

М:4 Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад чиглэлүүд багтаж байгаа юм.