Налайх дүүрэгт гарсан галын улмаас нэг иргэн нас баржээ

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/5ea252ef36624.jpg
legacy:obeg/6368c23c7546e6529c3451a5.jpg

Налайх дүүрэгт гал гарч, галын улмаас нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Налайх дүүргийн зургаадугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 23-ны өдрийн 22:33 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой хэлтсийн Гал түймэр унтраах болон аврах 28 дугаар ангийн алба хаагчид 38 км замыг туулан 23:13 цагт очсон байна.

Алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 9x5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минутын дараа бүрэн унтрааж дуусжээ. Уг галд 48 настай иргэн О өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

С.Марта