Б.Тэрбиш: Нийслэл болон дүүрэг бродюр солих ажлыг давхардуулж, “ТӨСӨВЛӨЖ БАЙСАН мөнгө гарч байна“ гэх тайлбарыг өгдөг

Хоосон
Delgertsetseg
Унших: 1 мин 25 сек
60
legacy:ATG/terbish.jpg

Жил бүр хотын хаа нэгтээ зүгээр байсан замын хавтанг хуулж, аль эсвэл бродюр сольдог үзэгдэлд хотынхон дөжирсөн гэхэд хилсдэхгүй. Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэгчийн үлгэрээр энэ жил ч бас хаа сайгүй автозамын бродюр сольж эхэлсэн нь олны дургүйцлыг төрүүлээд буй. Магадгүй энэ бүгдийн цаана “бродюрын мафи” байхыг үгүйсгэхгүй гэх хардлага бий. Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбишээс тодруулахад “АТГ-аас зам дагасан авлигатай холбоотой хоёр, гурван төрлийн судалгаанууд хийж байгаа. Бродюртай холбоотой асуудалд өнгөрсөн жил судалж үзээд хэд хэдэн эрсдэл тогтоосон юм. Жишээ нь, дүүрэг, нийслэл тухайн жилд тус бүрдээ автозамын хавтан, бродюр сольдог.

Дүүрэг өмнөх жил нь орон нутгийн хөгжлийн сангаас явган хүний зам, бродюр сольдог бол ирэх жил нь нийслэлээс өөрийн төсвөөр бродюр сольдог. Нэг үгээр хэлбэл, давхардуулдаг гэсэн үг.

Энэ асуудлыг Улаанбаатар хотын иргэд бүгд л мэдэж байгаа шүү дээ. Өмнөх жилд сольсон бродюрыг дараа жил нь дахин хуулж сольдог. Яагаад гэвэл, “өнгөрсөн жил дүүргээс орон нутгийн хөгжлийн сангаар сольж байсан, энэ жил нийслэлийн өөрийн сангаар сольж байгаа” гэх тайлбар өгдөг.

Тэгвэл бродюр эвдрээгүй байхад яагаад сольж байгаа тухайд “төлөвлөсөн байсан мөнгө гарч байна” гэдэг. Хэрэв эх орондоо хайртай, төсвийн мөнгийг зөв зохистой зарцуулах удирдлагын манлайлал гарсан бол төлөвлөсөн байсан ч замыг хуулж болохгүй, тухайн мөнгийг хэмнэж Сангийн яам руу буцаах боломжтой шүү дээ.

Энэ нь өөрөө удирдлагын манлайлалтай холбоотой. Жишээ нь Хан-Уул дүүргээс өмнөх жил нь хийсэн ахуйн үйлчилгээний төвийн хойд талын явган замын хавтангуудыг хуулсан. Гэтэл хаясан хавтангуудыг Налайх дүүргийн Засаг дарга нь цуглуулаад дүүрэгтээ явган зам хийсэн байгаа юм” гэх тайлбар өгсөн.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зоё

    Орон нутгийн сонгуульд хэрэглэх мөнгөө гаргаж лээ.магадлал хийсэн төсавчин юу хянасан юм болдоо

  • З
    Зочин

    Ямар заваан замбраагүй хяналтгүй түмний мөнгийг үрэн таран хийж бнаа.Яаж ингэж чадаж байнаа.

  • З
    Зочин

    МАНын хулшайчид идэх хулгайлахдаа гаршсан шалгаад ялыг нь үүрүүлдэг газр байхгүй болхоор давралгүй яахав. Хуулийхан ажилаа хийдэг болмоор юм хэзээ гөлөг шиг байхаа болих вэ

  • И
    иргэн

    Зүгээр солихооргүй брюдруудыг хуулж хаяад солиод байдаг машины замын эвдрэлээ нөхөөсэй дөө дэндүү бодлоггүй ингээд татвар аваад байдаг иймэрхүү үрэлгэн зардал гаргаад байвал татвар өгөх хэрэг алга

  • З
    Зочин

    Тэр хуулж хаясан явган замын хавтангуудаа хаана хаядаг юм бол. Авах юмсан. Зусландаа хэрэглэх народ зөндөө бгаадаа. Манай дарга нар гж аливаад хандахдаа арай цамаан юмаа..нохойн бааснууд..

  • И
    И

    Зөв л ойлгождээ. Мэргэлийн хөндлөнгийн хүмүүстэй уулзах хэрэгтэй. Үнэндээ л хабран хөрөнгө булаад байна шүү.