ТАНИЛЦ: Энэ сард болох барилдааны хуваарь

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2026/03/orkhon.jpg

Аравдугаар сард Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг хүргэе.

Аравдугаар сарын 16-18-нд 09:00 ба 14:30 цагаас

Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан,

Аравдугаар сарын 19-нд 13:00 цагаас

Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Аравдугаар сарын 20-нд 11:00 цагаас

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Аравдугаар сарын 27-нд 13:00 цагаас

Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус, тус болно.