ТОДРУУЛГА: Онцгой байдлын алба хаагчид архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй хэргийг БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-2.jpg

Онцгой байдлын алба хаагчид архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй хэрэгт өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр БГД-т гарчээ.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Онцгой байдлын алба хаагч нас барсан нь үнэн. Нас барсан шалтгааныг тогтоохоор БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна. Амь хохирогчтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.