Хорих 415 дугаар ангийн хүмүүжигч амиа хорложээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
130
legacy:TSEG/рамхолаа.jpg

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян сумын хорих 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч дулааны цахилгаан станцын барилгад ажиллаж байхдаа амиа хорлосон хэрэг гарсан байна. Хүмүүжигч нээлттэй хорих ангид ял эдэлж байжээ. Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд албаны эх сурвалж "Хүмүүжигч нас барсан нь үнэн. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Ямартай ч хуульд хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдлыг зөвхөн хорих байгууллагын үйлдвэрлэлд хөдөлмөрлүүлэхээр заасан бол “нээлттэй хорих ангид ял эдэлж буй хоригдлыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдэд прокурорын зөвшөөрлөөр гэрээ байгуулан, харуул хамгаалалтайгаар хөдөлмөрлүүлнэ” гэж заажээ.

Тиймээс 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчид дулааны цахилгаан станцын барилгад зөвшөөрөлтэй ажилласан эсэх, хоригдлын хөдөлмөрийг холбогдох хууль тогтоомжид заасан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулсан эсэх нь эргэлзээ дагуулж эхлэв. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Амиа хорлох хүрсэн юм бол дарамталсан хулгайч нараа бүгдий нь алж байгаад амиа хордлого биз дээ тэгэхээр өөр юм л байна даа

  • З
    Зочин

    Ямар сайндаа тэр нөгөө Дорноговийн нөхөр хашаанаас гарвал олон хүн огтлоно доо...

  • З
    Зочин

    Манайд өөрийгөө огтлох зоригтой ньүлдээгүй ээ... Хашаанаас гарвал огтлуулна гэдгээ мэдрээгүй нь л тавьлан юмдаа. Энэ бол бидний Эх орон. Бидний нийгэм ...

  • З
    Зочин

    Үхдэл далдраал биз яадгын

  • З
    Зочин

    Ene bol prokuroriin shuud hariutslaga bh. Meddeg ni medeed shiideh ni l shiideh bhda.

  • З
    Зочин

    Прокурорын байгууллага хариуцдаг биздээ. Энэ ер нь хэний буруу юм бэ. Хийж байгаа ажилдаа хариуцлагатай хандмаар юмаа!

  • З
    Зочин

    Procuror buruutai

  • И
    Ингээд л зарлаад болоо юу?

    хүмүүжигч гэлээ ч хэн нэгний хайртай үр нь , хань нь, ах нь , дүү нь! харамсалтай залуу нас

  • З
    Зочин

    Тэгээд зөвшөөрөлгүй хоригдол гарч ирээл бидний дунд ажил хийгээд амиа хорлох хэмжээний хяналтгүй,байдаг хэрэг үү хяналт тавьдаг прокурор нь яасан бэ хариуцлагаа тооцмоор юмаа төрийг,ажлыг арай хэтэрхий,хийж байга

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • Z
    Zochin

    Prokuror ni hyanalt tavidag bizdee? Prokuror ni ajilaa sain hiildee

  • J
    Justice

    Хорих ангид прокурорын байгууллага хяналт тавьдаг биздэж прокурорын байгууллага нь хяналт тавьж чадахгүй багаа юм бишүү. Зөвшөөрөлтөй үгүйн мэдэгдэхгүй ял эдэлж байгаа хүн хорих газраас гараад бүүр амиа хорлосон байнашдээ ийм юм байж болохуу. Гаж донтой нөхөр гараад энгийн иргэний амийг хоролсон бол яах болж байнаа. Энэ монголд тайван амьдрах боломж байна уу

  • З
    зочин

    тэгээд энэ хууль дүрмийг сахиулдаг ялтны эрхэд хяналт тавьж байдхваг прокурор байх ёстой юу. энэ олон хууль зөрчөөд хүн ажиллаад үхээд байхад наана нь прокурор шалгаад ажлыг нь зогсоодогүй юм уу