Л.Энх-Амгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвийг байгуулахад Их Британы улстай хамтран ажиллана

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:Enh-Amgalan said/uulzalt/461858124_1095025001983634_8683015088368660742_n copy.jpg
legacy:Enh-Amgalan said/uulzalt/461862652_1095025158650285_4880835432530460336_n copy.jpg

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай уулзлаа. Тэрбээр "Манай яамнаас хөдөлмөрийн зах зээлийн E-job платформыг хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлж, ашиглаж байна. Тус платформоо сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн цогц, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, улмаар эдийн засгийн өсөлт, ажиллах хүчний оролцоог дэмжихээр “High Street Job Center” хөдөлмөрийн цогц төвүүдийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Үүнийг Монгол Улсдаа нэвтрүүлэхэд тус улсын Jobcentre Plus загварыг нутагшуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа" гэсэн юм.

legacy:Enh-Amgalan said/uulzalt/461953098_1095023931983741_591553651373433635_n copy.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    Энх-Амгалан сайд өмнө нь төрийн сангийн зээлийн булхай луйврыг илчилсэн. Одоо коллежууд дунд дээд шатны сургалтын байгууллагуудын сургалтын чанар программ, багш-сургагч нарын боловсролын түвшин чадамж, заах арга зүй нь стандарт шаардлагад нийцэж буй эсэх. Элсэгч төгсөгчид бодитой эсэх, хэрэв бодитоор төгссөн бол мэргэжилээрэй ажиллаж буй болон амьдралдаа тухайн мэргэжилээ ашиглаж ажлын байр бий болгосон эсэх эсрэг тохиолдолд ямар учир шалтгаан байгааг тогтоож сургалтанд нэр оруулж биеэр суралцахгүй санхүүжилт авсан тохиолдолд эргэн төлүүлэх ажил зохиох. Ер нь насанд хүрэгчдэд зориулсан сургалтыг зайлшгүй эрэлт хэрэгцээ, хувь хүний сонирхолд нийцүүлэн төлбөртэйгээр сургах, төлбөргүй сургасан тохиолдолд 3 ба түүнээс дээш жил тухайн мэргэжилээр өөрийгөө ажлын байраар хангаагүй тохиолдолд төлбөрийг буцаан төлүүлдэг системд шилжих, багш-сургагч нарыг дэлхийн стандартад нийцсэн программаар бэлддэг болох хэрэгтэй.