Бага насны хүүхдийг хүчирхийлж гадаад улсад оргон зайлсан этгээдийг Монголд шилжүүлэн авчирчээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
50
legacy:TSEG/Tsagdaa-1.jpg
legacy:2024/10/Desktop/Tsagdaa-1.jpg

Цагдаагийн байгууллагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсуудын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажиллаж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Э”-г Бүгд Найрамдах Киргиз Улсаас энэ оны аравдугаар сарын 1-нд Монгол Улсад шилжүүлэн авчирлаа.

Уг этгээд нь 2021 онд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлж, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаан төв азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан бөгөөд Интерполын хамтын ажиллагааны шугамаар түүнийг Киргиз Улсад орогнож байгааг нь тогтоож, энэ оны тавдугаар сарын 26-нд тус улсад баривчлан саатуулаад байсан юм.

Энэхүү шилжүүлэн авчрах ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    teneg ymbee

  • З
    Зочин

    Zuv .Odoo Saihanbileg,Elbegdorjig bas ingej avchrah heregtei.!!!

  • Б
    Баагий

    Гэмт хэрэгтэн нөхдийн нүүр царайг ил гаргаж байх хэрэгтэй.Нэр овог хаана амьдардаг зэргийн нуух хэрэггүй.Зарим гэмт хэрэг хийсэн хүмүүсийг нэрлээд л явчихдаг биздээ

  • З
    Зочин

    Хүчирхийлэгч ийг баривчилсан сайн байна харин нөгөө Сайханбилэг ,Элбэгдорж мэтийн эх орноосоо урвагчдыг яасан бээ хөрөнгө мөнгөтэй эрх мэдэлтний яаж ч чадахгүй юм даа энэ төр гэж шившигтэй новшын төр юм даа

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol