Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хар тамхины хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг хилээр нэвтрэх үед нь баривчиллаа
10

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол улсын иргэн “Ч”-г энэ оны аравдугаар сарын 1-ний өдөр Инчеон–Улаанбаатар чиглэлийн нислэгээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь баривчиллаа.
Уг этгээд нь 2024 оны гуравдугаар сард мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байсныг баривчилж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.



