Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг 22:00 цагт хааж, шинэчилнэ
00

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг 10 дугаар сарын 4-ний өдрийн 22:00 цагаас 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Ингэхдээ баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



