Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Улаанбаатар дулааны сүлжээ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Амарсанааг томилжээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
30

“Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ц.Амарсанаа ажлаа хүлээж авлаа.
Гүйцэтгэх захирал асан Г.Баярсайханы оронд, шинээр томилогдож буй Ц.Амарсанаад “УБДС” ТӨХК-ийн удирдлагууд болон Эрчим хүчний яамны Салбарын хяналтын газрын дарга П.Билгүүнээр ахлуулсан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хурлын шийдвэрээ танилцуулан, тамгыг хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.



