Голомт банк, Голомт капитал ҮЦК-ийн “JOB FAIR 2024” арга хэмжээ болно

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:golomt/golomt-1.jpg

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк болон Монголын шилдэг үнэт цаасны Голомт капитал компани нь бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн тэлж байгаатай холбогдуулан +100 ажлын байр шинээр зарлалаа.

legacy:golomt/461254513_548010694408725_6142353596723378958_n.jpg

Мэргэжлийн 15 чиглэлээр зарлаж буй “Job fair 2024” ажлын байрны өдөрлөгийг “Shangri-La Mall” болон Голомт банкны бүх бизнес төв, салбар, тооцооны төвүүдэд 10-р сарын 2, 3-нд зохион байгуулах гэж байна.

legacy:golomt/461796967_3801494543502680_5127524503331853871_n.jpg

Нээлттэй ажлын байрны өдөрлөгт их, дээд сургуулиудын төгсөх курсын оюутнууд, ажил хайж буй болон ажлаа өөрчлөхийг эрэлхийлж буй иргэд хүрэлцэн ирснээр өөрсдийн сонирхож буй ажлын байрны талаар нэгдсэн мэдээлэл авч, сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Үүнээс гадна Голомт банк болон Голомт капитал ҮЦК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор авах бөгөөд өдөрлөгт “Монголын иргэн бүрд ажлын байр” уриатай Zangia.mn хамтран ажиллаж байна.

Голомт банк: Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг