Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нөхөртөө зодуулсны улмаас амь насаа алджээ
10

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 03-ны өдрийн 19.50-д "Нөхөртөө зодуулж гэмтсэн эмэгтэй ГССҮТ-н хүлээн авах тасагт ирээд нас барлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгахад, есдүгээр сарын 27-ны өдөр 38 настай эмэгтэй Н-ийг нөхөр болох 40 настай Э нь зодсон аж. Улмаар зодуулж хөхөрсөн шархтай ГССҮТ-д хүргэгдэн ирсэн шархаа даалгүй энэ сарын 3-ны өдөр нас барсан байна.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.



